Үндсэн хөрөнгө > Эд хариуцагч > Тооллого

Үндсэн хөрөнгө хуваарилалт хийх үед эд хариуцагчийг сонгож өгснөөр үндсэн хөрөнгийг эд хариуцагчаар нь харж болох ба тооллого хийхэд хялбар болно. Эд хариуцагчийн бүртгэлд бүх ажилчид хэдэн төгрөгний өртөг, хичнээн хөрөнгө хариуцаж байгааг жагсаалтаар харуулна.

Тооллого хийхдээ:

  1. Үндсэн хөрөнгө > эд хариуцагч > тооллого > тооллого үүсгэх > эцсийн үлдэгдэл авах огноогоо оруулан үүсгэх товч дарна.Энэ цонх нь үндсэн хөрөнгийн тооллогын хуудас юм.Бүртгэлээр гэсэн багананд байх ёстой үндсэн хөрөнгийн тоо ширхэг харагдах бөгөөд тооллого хийсний дараах тогтоосон үндсэн хөрөнгийн үлдэгдлийг тооллогоор багананд гараас оруулж өгнө.

../_images/ast.7.1.png
  1. Үндсэн хөрөнгийн бүртгэлээрх үлдэгдлээ эксел файл үүсгэх товч дарж хөрвүүлнэ.

  2. Эксел файл дээр тооллогын үр дүнг оруулахдаа тухайн хөрөнгө байгаа бол 1, байхгүй бол 0 гэсэн тоог тавина.

  3. Эксел файл оруулах товчоор үүсгэсэн файлаа л оруулна. Өөр эксел файл болон огноо өөр тооллогоноос үүсгэсэн файл оруулах боломжгүй.

../_images/ast.7.2.png

Үндсэн хөрөнгө > дотоод тайлан > тайлангууд

  • Үндсэн хөрөнгийн товчоо тайлан *

Тухайн жилийн үндсэн хөрөнгө, хурамтлагдсан элэгдлийн хөдөлгөөн болон дансны цэвэр дүнг харуулна.

../_images/ast.2.1.png
  • Эд хөрөнгийн тооллогын бүртгэл *

Тайлангаар тооллогын үр дүнг нийт хөрөнгөөр болон эд хариуцагч тус бүрээр харж болно.

../_images/ast.2.1.png
  • Эд хөрөнгийн хөрөнгийн тооллого *

Тооллого хийхэд зориулсан, эд хариуцагч тус бүрээр эд хөрөнгийн үлдэгдлийг харуулсан хүснэгт юм.Эд хариуцагч бүрээр хэвлэж аван тооллого хийхэд тохиромжтой

../_images/ast.2.1.png

Эд хөрөнгийн тооллогын бүртгэл тайлангаар тооллогын үр дүнг нийт хөрөнгөөр болон эд хариуцагч тус бүрээр харж болно.

../_images/ast.4.1.png